[ХҮСЭЛТ ИЛГЭЭХ]
- Хиймэл оюун ухаанаар үнэлгээ/оношлогоо хийлгэж тухайн өвчтөний тайланг бий болгохын тулд урьдчилан шалгагдсан зургийг Expert Software руу илгээдэг. Зургийн жагсаалтаас ямар нэгэн анхаарлын тэмдэггүй буюу шаардлага хангасан зургийг сонгоод
товчлуурыг дарна уу!

- Дамжуулах товчлуур дээр дарсны дараа сонгож авсан зурагнууд бүхий доорх дэлгэц (Зураг 18) гарч ирнэ.

Товчлуур дээр дараад өвчтөн нэмэх эсвэл шинэ бүртгэлийг үргэлжлүүлнэ үү!

- Хэрэглэгч өвчтөний жагсаалтаас өвчтөнийг хайж
олох болон шинээр нэмж
хийх боломжтой. Төхөөрөмжөөр авсан зургийг Хиймэл оюун ухаанаар үнэлгээ/оношлогоо хийлгэхээр илгээхийн тулд тухайн зурагт хамаарах өвчтөний мэдээллийг заавал оруулсан байна.

- Хэрэв жагсаалтад өгөгдөл мэдээлэл байхгүй бол зургийг илгээхээсээ өмнө шинээр өвчтөнг нэмж, мэдээллийг нь оруулаад сонгох шаардлагатай.

- Өвчтөнийг сонгосны дараа дээрх зурагт үзүүлсэн шиг өвчтөний мэдээлэл гарч ирэх ба илгээх товчийг
дарсанаар тухайн зураг Хиймэл оюун ухааны сервер рүү илгээгдэнэ. - Хэрэв хэрэглэгч зургийг дараа илгээхийг хүсвэл өвчтөний мэдээлэл бүхий зургийг түр зуурын жагсаалтад хадгалж болох бөгөөд ингэхийн тулд товчлуур
дээр дарна уу!
