9951 8133 contact@recovery.mn
Тест хийх цаг авах
Шинэчлэгдсэн:
CERVIRAY – ГАРЫН АВЛАГА

ТОХИРГОО

Унших хугацаа: 3 минут 257 үзсэн

[ТОХИРГООНЫ ЦЭС]

Тохиргооны товчлуур дээр дарснаар хэрэглэгч тохиргооны цэс рүү нэвтрэх боломжтой.

Зураг 3 - Тохиргооны цэсийн дэлгэц
ТэмдэгНэршилТайлбар
Буцах товчлуурБуцах товчлуурыг дарснаар өмнөх дэлгэцэн дээр очно.
Хэрэглэгчийн тохиргооХэрэглэгчийн дансны мэдээллийг удирдах боломжтой.
Сонголттой тохиргооАппликешн доторх янз бүрийн сонголтуудыг тохируулах.
Өвчтөний удирдлагаӨвчтөний жагсаалт удирдах.
Түр жагсаалтӨмнө нь хийсэн үзлэгийн түр тэмдэглэл.
Нөөц фолдерӨвчтөн бүрийн бүх зургийг энд хадгалах боломжтой.
МэдэгдэлҮйлдвэрлэгчийн мэдэгдэл (AIDOT Inc.)
- Програм хангамжийн шинэ хувилбар гарлаа.
SD Карт форматлахSD карт дээрх бүх өгөгдлийг устгах.
Програмын мэдээлэлМэдээллийн pop-up цонх.
ШинэчлэлтAPP-д шинэчлэлт орсон тохиолдолд гарч ирнэ.
Зураг 4 - Аппликешний мэдээлэл
  • Мэдээллийн pop-up цонх
Зураг 5 - Тохиргооны дэлгэц – Аппликешн шинэчлэх тэмдэг
  • Аппликешн шинэчлэх тэмдэг (Програмын шинэ хувилбар гарсан үед энэ програм шинэчлэх тэмдэг харагдана.)
[ХЭРЭГЛЭГЧИЙН ТОХИРГОО]
  • Хэрэглэгчийн тохиргооны хуудаснаас та хэрэглэгчийн бүртгэлийн мэдээллийг шалгаж, засварлаж болно.
Зураг 27 - Хэрэглэгчийн мэдээлэл
  • Та гарах товчлуурыг дарснаар баталгаажуулах цонх гарч ирэх ба [OK] товчлуурыг дарснаар програмаас гарах бөгөөд дэлгэц дахин анхны нэвтрэх хуудас руу шилжинэ.
  • Нууц үг, нэр, имэйл, холбоо барих дугаараа өөрчлөхийн тулд баруун талд байгаа харандаа товчийг дарна уу!
Зураг 28 - Хэрэглэгчийн мэдээлэл - Мэдээллийг өөрчлөх
  • [Save] товчлуурыг дарснаар өөрчлөлт хадгалагдана.
Зураг 6 - Нууц үг солих
  • Энэ дэлгэцэн дээр нууц үгээ солихын тулд одоогийн нууц үгийг, шинэ нууц үгийг, мөн шинэ нууц үгийг дахин оруулаад [Save] товчлуур дээр дарна.

    Нууц үг дараах шаардлагыг хангасан эсэхийг шалгана уу!
         1) Нууц үгийн хамгийн бага урт нь 5-аас доошгүй байх ёстой.
         2) Дор хаяж нэг тэмдэгт шаардлагатай.
         3) Дор хаяж нэг том үсэг шаардлагатай.
         4) Нууц үгийн хугацаа 90 хоногийн дараа дуусна.
[ӨВЧТӨНИЙ БҮРТГЭЛ]
  • Хэрэглэгч өвчтөнийг удирдах хэсгээс одоо байгаа өвчтөний бүртгэлд шинэ өвчтөн оруулах, бүртгэлээс өвчтөн устгах зэрэг үйлдэл хийх боломжтой.
Зураг 7 - Өвчтөний жагсаалт
  • Хэрэглэгч товчлуурыг товшсоноор шинэ өвчтөний мэдээллийг оруулах боломжтой. Хадгалахын тулд [Add] товчлуурыг дарна.
Зураг 8 - Шинэ өвчтөнийг бүртгэх
[ТҮР ЖАГСААЛТ]
  • [Temporary List] түр жагсаалтын дэлгэцээс хэрэглэгч өмнө нь хадгалсан түр тохиолдлуудыг харах боломжтой.
Зураг 9 - Тохиргооны дэлгэцэн дэх түр жагсаалт
  • Түр жагсаалтын тэмдэгийн баруун дээд буланд байгаа тоогоор энэ жагсаалтад байгаа түр хадгалагдсан тохиолдлын тоог илэрхийлдэг.
Зураг 10 Түр зуурын жагсаалтанд байгаа тохиолдлууд
  • Хэрэглэгч жагсаалтаас нэг тохиолдлыг сонгоод, товчлуурыг дарж Хиймэл оюун ухааны сервер рүү цаашдын үнэлгээ/оношлогоонд явуулах боломжтой.
Зураг 11 - Түр жагсаалтан дээрээс үнэлгээнд явуулах
[НӨӨЦ ХАВТАС]
Зураг 12 - Нөөц хавтас
  • Товчлуур дээр дарснаар хэрэглэгч хамгийн сүүлийн үеийн дарааллаар зургуудыг ангилах боломжтой.
  • Товчлуур дээр дарснаар шалгах нүд идэвхжиж, видеог сонгох боломжтой болно.
  • Сонгосон зураг болон видеог устгаж болно.
  • Цаашдын үнэлгээ/оношлогоо хүсэхийн тулд зургаа сонгоно.
[СОНГОЛТТОЙ ТОХИРГОО]
  • Сонголтын тохиргооны хуудсан дээр та видео горимыг ашиглах эсвэл R/L шилжүүлэгчийг ашиглах эсэхийг тохируулж болно.
Зураг 13 - Тохиргооны сонголт
  • Бичлэг хийх функцийг идэвхжүүлнэ. Бичлэг хийх хугацааг хязгааргүй эсвэл 10 секундийн интервалтайгаар 90 секунд хүртэл тохируулж болно.
  • Камерийн гэрлийн эрчмийг 2-оос +2 хүртэл тохируулж болно.
  • Баруун/Зүүн сонголт нь баруун эсвэл солгой гарын сонголт боломжийг олгоно. Энэ өөрчлөлтийг хийснээр зураг авах дэлгэцэн дээрх зүүн/баруун цэсийн байрлал өөрчлөгдөнө.
  • Зураг авах үеийн дуут дохиог асаах/унтраах.
[МЭДЭГДЭЛ]
  • Уншаагүй байгаа үед хамгийн сүүлийн үеийн мэдэгдэл, мэдэгдлийн дохиолол нь тохиргооны хуудасны дээд талд харагдана.
Зураг 14 - Мэдэгдэл
Зураг 15 - Мэдэгдэлийн Pop-Up цонх
  • Мэдэгдэлийн дохиололын тэмдэг бүхий товчлуурыг товшсоны дараа мэдэгдлийн жагсаалт гарч ирнэ.
Зураг 16 - Мэдэгдэлийн жагсаалт
  • Жагсаалтын товчлуур дээр дарвал уншаагүй мэдэгдэл дээр "N" тэмдэг байх болно.
Зураг 17 - Pop-Up цонх
  • Таны уншихыг хүсч буй мэдэгдлийг сонгосны дараа агуулгыг харуулах болно. Хаахын тулд [OK] товчийг товшино.

Сэтгэгдэл бичих

Имэйл хаяг нийтлэгдэхгүй.