9951 8133 contact@recovery.mn
Тест хийх цаг авах
Шинэчлэгдсэн:
CERVIRAY – ГАРЫН АВЛАГА

АНХНЫ АШИГЛАЛТ

Унших хугацаа: 1 минут 230 үзсэн

[АШИГЛАХАД БЭЛТГЭХ]
  • Хэрэглэхийн өмнө:
    ① Савлагаа гэмтсэн эсэхийг шалгаж,
    ② Онгойлгосны дараа бүтээгдэхүүний гадна талд ямар нэгэн гажилт, гэмтэл байгаа эсэхийг шалгана.
    ③ Бүтээгдэхүүнд ямар нэгэн хэвийн бус байдал, бохирдол байгаа эсэхийг шалгана
    ④ Гарын авлагын агуулгатай бүрэн танилцсан эсэхээ шалгаарай.
[АНХ УДАА ХЭРЭГЛЭГЧ]

① Төхөөрөмжийг цэнэглэх суурин дээр тавиад төхөөрөмж дээрх ногоон гэрэл асах хүртэл бүрэн цэнэглэнэ.
     а. Бүрэн цэнэглэх хугацаа: 3 цаг.
     б. Тасралтгүй ашиглах хугацаа: 1 цаг 20 минут.
     в. Тасралтгүй зогсолтын хугацаа: 2 цаг 20 минут.
② Цэнэглэж дууссаны дараа ажиллагааг эхлүүлэхийн тулд асаах/унтраах товчлуурыг дарна уу!
③ Та төхөөрөмжийг анх удаа ажиллуулж байгаа бол эхлээд Wi-Fi холболтоо шалгаад, холболт амжилттай бол хэрэглэгчийн нэр/нууц үгээ оруулна уу!

[ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭХ ГОРИМ]
  • Төхөөрөмжийг цэнэглэгч суурин дээр байрлуулж, цэнэглэгч кабельд холбох үед дэлгэц автоматаар унтардаг. Дэлгэцийг дахин асаахын тулд дэлгэцэн дээр хуруугаараа хүрэх эсвэл асаах товчлуурыг нэг удаа богино хугацаанд дарна уу!
[ХӨДӨЛГӨӨНТ БАЙДАЛ]
  • Энэ төхөөрөмжийг хэрэглэгчид нэг гараараа ажиллуулах болох бөгөөд үзлэг хийх газар руугаа зөөж авч явах  боломжтой бага жинтэй, зөөврийн төхөөрөмж юм.
[LED ИНДИКАТОР ГЭРЭЛ]
  • Тус төхөөрөмж нь дэлгэцэн дээр нэг LED, төхөөрөмжийн бариул дээр нэг LED индикатор гэрэлтэй байдаг.
    ① Дэлгэцний LED гэрэл: Төхөөрөмж асах буюу асаалттай үед энэ LED гэрэл ногоон өнгөтэй болно.
    ② Төхөөрөмжийн LED гэрэл: Батарейг нь цэнэглэж байх үед энэ LED гэрэл нь цэнхэр өнгөтэй байх ба батарейг бүрэн цэнэглэх үед ногоон өнгөтэй болно.
Зураг 1 - Cerviray кольпоскоп

Сэтгэгдэл бичих

Имэйл хаяг нийтлэгдэхгүй.