9951 8133 contact@recovery.mn
Тест хийх цаг авах
Шинэчлэгдсэн:
CERVIRAY – ГАРЫН АВЛАГА

ТӨХӨӨРӨМЖИЙН ПРОГРАМ АЖИЛЛУУЛАХ

Унших хугацаа: 2 минут 314 үзсэн

[ХЭРЭГЛЭГЧИЙН ИНТЕРФЭЙС]

- Хэрэглэгчийн тохиргоо: Хэрэглэгчийн бүртгэл үүсгэх
- Нэвтрэх хуудас: Нэвтрэх болон хэлний сонголт
- Зураг авах хуудас: Өвчтөний умайн хүзүүний хэсгийн зургийг авах
- Цомгийн хуудас: Авсан зургийг хянаж үзэх, мэргэжилтэн рүү илгээх
- Тохиргооны хуудас: Хэрэглэгчийн мэдээлэл, өвчтөний мэдээлэл, түр тохиолдлууд болон нөөц файлуудын жагсаалтыг удирдах, сонголт тохиргоо, мэдэгдэл, санах ой (SD картын формат)

• Нэвтрэхийн тулд ID болон нууц үгээ оруулна уу. Хэрэглэгчийн бүртгэлийг өмнө нь админ үүсгэсэн бөгөөд зөвшөөрөл авсан байх ёстой. Хэрэглэгчийн мэдээлэлд эмнэлгийн нэр, хэрэглэгчийн нэр, нууц үг орсон байх ёстой.

• Хэлний хэсэгт програмын хэлийг өөрчлөх боломжтой.

• Хэрэв програм шинэчлэлт гарсан гэсэн дээрх цонх гарч ирвэл [OK] гэсэн товчлуур дээр товшиж програм шинэчлэлтийг хийнэ үү!

[ЗУРАГ АВАЛТ]
  • Төхөөрөмжид нэвтрэн орсныхоо дараа голдоо ‘+’ тэмдэгтэй цагаан өнгийн дугуйг чиглүүлэн умайн хүзүүний зургийг авна. Та мөн доорх хүснэгтэд дурдсан дэлгэцийн хоёр талд байрлах хажуугийн цэсийн мөрөнд байрлах функцийг ашиглах боломжтой.
[ХАЖУУГИЙН ЦЭСНИЙ ТАЙЛБАР]
ТэмдэгНэрТайлбар
LED ГэрэлЗураг авалтын үед ашигладаг нэмэлт LED гэрлийг асаах/унтраах
Ногоон фильтрЗураг авалтын үед ногоон фильтрийг ажиллуулах/унтраах
Зураг авах товчлуурЗураг авах, бичлэг хийх
Зураг авах товчлуурЗураг авах, бичлэг хийх боломжгүй байна
Шилжүүлэгч товчлуурЗураг авах горимоос бичлэг хийх горим руу шилжүүлэх
Шилжүүлэгч товчлуурБичлэг хийх горимоос зураг авах горим руу шилжүүлэх
Батарейны төлөвБүрэн цэнэглэгдсэн байгаа төлөв
Батарейны төлөвБатарей дуусч байгаа буюу цэнэглэх шаардлагатай
Wi-Fi дохиоWi-Fi холболт болон дохионы хүч
Толин тусгалДэлгэцийн толин тусгалын тохиргооны хуудас руу шилжих
Micro SD картны төлөвКартны ашиглалтын хэмжээ заана. Дээр нь товшоод файл менежер програм руу шилжинэ.
Micro SD картны төлөвКарт дүүрсэн байна. Авсан зургийг хадгалах боломжгүй.
ТохиргооПрограмын шинэ хувилбар эсвэл уншаагүй мэдэгдэл гарсан үед "!" тэмдэглэгдсэн байна. Тэмдэг дээр товшсоноор тохиргооны хуудас руу шилжинэ.
[ДЭЛГЭЦНИЙ ЦЭСНИЙ ТАЙЛБАР]
ТэмдэгНэрТайлбар
Эмнэлгийн нэрҮзлэг хийж буй эмнэлгийн нэр
ОгнооҮзлэг хийх үеийн он, сар, өдөр, цаг, минут
Дэлгэцийн тэмдэглэгээКамер чиглүүлэгч тэмдэглэгээ. Умайн хүзүүний хэсгийн зургийг зөв авахад туслах зориулалттай дэлгэцэн дээрх байнгын тэмдэглэгээнүүд (хэрээс болон дугуй).

Сэтгэгдэл бичих

Имэйл хаяг нийтлэгдэхгүй.