[АШИГЛАХАД БЭЛТГЭХ]
- Хэрэглэхийн өмнө:
① Савлагаа гэмтсэн эсэхийг шалгаж,
② Онгойлгосны дараа бүтээгдэхүүний гадна талд ямар нэгэн гажилт, гэмтэл байгаа эсэхийг шалгана.
③ Бүтээгдэхүүнд ямар нэгэн хэвийн бус байдал, бохирдол байгаа эсэхийг шалгана
④ Гарын авлагын агуулгатай бүрэн танилцсан эсэхээ шалгаарай.
[АНХ УДАА ХЭРЭГЛЭГЧ]
① Төхөөрөмжийг цэнэглэх суурин дээр тавиад төхөөрөмж дээрх ногоон гэрэл асах хүртэл бүрэн цэнэглэнэ.
а. Бүрэн цэнэглэх хугацаа: 3 цаг.
б. Тасралтгүй ашиглах хугацаа: 1 цаг 20 минут.
в. Тасралтгүй зогсолтын хугацаа: 2 цаг 20 минут.
② Цэнэглэж дууссаны дараа ажиллагааг эхлүүлэхийн тулд асаах/унтраах товчлуурыг дарна уу!
③ Та төхөөрөмжийг анх удаа ажиллуулж байгаа бол эхлээд Wi-Fi холболтоо шалгаад, холболт амжилттай бол хэрэглэгчийн нэр/нууц үгээ оруулна уу!
[ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭХ ГОРИМ]
- Төхөөрөмжийг цэнэглэгч суурин дээр байрлуулж, цэнэглэгч кабельд холбох үед дэлгэц автоматаар унтардаг. Дэлгэцийг дахин асаахын тулд дэлгэцэн дээр хуруугаараа хүрэх эсвэл асаах товчлуурыг нэг удаа богино хугацаанд дарна уу!
[ХӨДӨЛГӨӨНТ БАЙДАЛ]
- Энэ төхөөрөмжийг хэрэглэгчид нэг гараараа ажиллуулах болох бөгөөд үзлэг хийх газар руугаа зөөж авч явах боломжтой бага жинтэй, зөөврийн төхөөрөмж юм.
[LED ИНДИКАТОР ГЭРЭЛ]
- Тус төхөөрөмж нь дэлгэцэн дээр нэг LED, төхөөрөмжийн бариул дээр нэг LED индикатор гэрэлтэй байдаг.
① Дэлгэцний LED гэрэл: Төхөөрөмж асах буюу асаалттай үед энэ LED гэрэл ногоон өнгөтэй болно.
② Төхөөрөмжийн LED гэрэл: Батарейг нь цэнэглэж байх үед энэ LED гэрэл нь цэнхэр өнгөтэй байх ба батарейг бүрэн цэнэглэх үед ногоон өнгөтэй болно.

