9951 8133 contact@recovery.mn
Тест хийх цаг авах

Хиймэл оюун ухаанд суурилсан технологийн инноваци

Цервирэй ХО

Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх, хиймэл оюун ухаанд суурилсан утасгүй дүрс оношлогооны төхөөрөмж.

  • MFDS Korea III зэрэглэлийн эмнэлгийн хэрэгсэлээр батлагдсан
  • MOTIE Korea БНСУ-ын ХАҮЭХЯ-ны “Инновацийн бүтээгдэхүүн”

5минут

Хиймэл оюун ухааны урьдчилсан дүгнэлт

24цаг

Зайнаас эмчийн эцсийн дүгнэлт

94.4%

AI серверийн нарийвчлал (AUC)

98%

Мэдрэг байдал

91%

Өвөрмөц байдал

Уламжлалт шинжилгээнээс давуу тал

  1. 01 Түргэн үр дүн

    Үр дүн үзлэгийн газар дээрээ гарч, оношлох хугацааг богиносгож, эмчийн шийдвэрийг хурдасгана.

  2. 02 Зардал бага

    Нэмэлт лабораторийн дэд бүтэц шаардахгүй тул нэвтрүүлэх, ашиглах зардал бага.

  3. 03 Стандартчилсан дүгнэлт

    Хиймэл оюун ухааны шинжилгээ уншигчаас хамаарах зөрүүг багасгаж, илүү бодитой, тогтвортой үр дүн өгнө.

Хиймэл оюунд суурилсан дүрс оношлогоо

Цервирэй ХО

Цервирэй ХО систем нь хиймэл оюун ухаанд суурилсан умайн хүзүүний хорт хавдрыг илрүүлэх систем бөгөөд VIA (Цууны хүчлийн сорил тавьж, харж оношлох) аргаар эмнэлгийн мэргэжилтнүүд мэдээллийг нарийвчлалтай дүгнэх боломжийг олгоно.

Умайн хүзүүний эмгэг судлалд туршлагажаагүй эмнэлгийн мэргэжилтнүүд Цервирэй ХО төхөөрөмжөөр умайн хүзүүний урьдал эмгэг, түүний үе шат, хорт хавдрыг илрүүлэх боломжтой болно.

Төхөөрөмж

  • Төхөөрөмж ажиллахад WIFI интернет холбогдсон байх
  • Үзлэг шинжилгээ хийхэд зориулсан нэмэлт гэрэлтүүлэг суулгаж өгсөн
  • Төхөөрөмж үйлчлүүлэгчийн биед хүрэхгүй зайнаас ажиллана
  • Төхөөрөмжинд тусгай ариутгал, халдваргүйжүүлэлт хийх шаардлага байхгүй
  • ОУ-ын Swede Score үнэлгээний дагуу умайн хүзүү эрүүл, урьдал эмгэг хөнгөн зэрэг, хүнд зэрэг, хавдар гэж ангилсан урьдчилсан дүгнэлтийг 5 минут дотор гаргаж өгнө
  • Хиймэл оюун ухааны урьдчилсан дүгнэлтийг үзлэгийн үед ба алслагдсан газраас унших боломжтой

Хиймэл оюун ухаан

  • Хиймэл оюун ухааны “гүнзгий судалгаа” технологитой
  • Тусгай аппликэйшнээр холбогдож зөвлөх эмчээс оношийн баталгаажилт, дүгнэлт хийлгэж, оношлогоо ба эмчилгээний зөвлөгөө авах боломжтой
  • Үйлчлүүлэгч ба онош баталгаажуулж байгаа эмч мэргэжилтэн хоёр биечлэн уулзах шаардлагагүй ажиллах боломжтой

Аюулгүй байдал ба тогтвортой үйл ажиллагаа

AIDOT доорх үйлчилгээг 24 цаг, 365 хоног үзүүлнэ: хяналтын үйлчилгээ, системийн алдааг удирдах үйлчилгээ.

АюулгүйнсистемЦЕРВИРЭЙСЕРВЕРХОсерверДАТАсерверУмайн хүзүүний хорт хавдрынэрт илрүүлэгт зориулагдсанхиймэл оюун ухааныгүнзгийрүүлсэн судалгааҮр дүнг үзлэгийн үед базайнаасаас унших боломжОношийн нарийвчлалыг сайжруулах баүйлчлүүлэгчийн хүлээх цагийг богиносгохүр дүнтэйҮзлэгийн үедЗайнаас5минутындотор24цагийндотор

Телемедицин

Цервирэй ХО төхөөрөмж нь умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэгт хамрагдаж байгаа үйлчлүүлэгч ба үзлэгээ хийж байгаа эмнэлгийн мэргэжилтэн хоёр биечлэн уулзах шаардлагагүй үзлэг хийх боломжийг олгоно.

ШАТ 01Cerviray AI техник хангамж,төхөөрөмжөөр умайнхүзүүний зураг авахШАТ 02Хиймэл оюун ухааны програмхангамжаар умайн хүзүүнийэрт илрүүлэг хийхШАТ 04Дүгнэлтийгүйлчлүүлэгчид мэдээлэхШАТ 03Үзлэгийн үед базайнаас эмнэлгийнмэргэжилтэн эцсийн үнэлгээ хийхCerviray AIумайн хүзүүний хортхавдрын урьдчилсанИЛРҮҮЛЭГШАТ 05Хэрэв ямар нэгэн эмгэг байдал илэрвэл цаашдийн онош тодруулалт,биопси, эмчилгээг мэргэжилтэнгээр хийлгэх
Хиймэл оюун ухааны ангилалCerviray AI төхөөрөмжийн дэлгэцэнд умайн хүзүүний байдал дөрвөн өнгөөрялгарч харагдах нь эмнэлгийн мэргэжилтэн ба үйлчлүүлэгчид ойлгоход хялбарба мэргэжилтэнд түргэн ажиллах боломж олгоно.NORMALХэвийнCIN 1Умайн хүзүүнийхучуур эдийн эсийн1-р зэргийн эмгэг өөрчлөлт,хөнгөн дисплазиCIN 2~3Умайн хүзүүнийхучуур эдийн эсийн2-р зэргийн эмгэгөөрчлөлтCIN 3+Умайн хүзүүнийхучуур эдийн эсийн3-р зэргийн эмгэгөөрчлөлтAI серверAUC 94.4%Мэдрэг байдал98%Өвөрмөц байдал91%

Цервирэй ХО төхөөрөмжийн бүтэц

123456781Асаах / Унтраах товчлуур2Зай ба фокусыг автоматаар болон гараар тохируулна3Тулгуур (хөдөлгөөнгүй зураг авах)4Төхөөрөмж нь микро SD картанд үзлэгийнбүх мэдээлэл кодлогдон хадгалагддаг ба өөргазар уншигдах боломжгүйгээр хамгаалагдсан5LED гэрэлтүүлэгтэй, Оптик линзтэй6Зураг авах, дүрс бичлэг хийх товчлуур,автомат зураг хадгалалтын системтэй7Цэнэглэдэг суурин батарейтай8Хуруу мэдрэгч бүхий удирдлагын ба хяналтын LCD дэлгэц,судасны эмгэг тодруулах ногоон фильтртэй
LCD мэдрэгчтэй дэлгэцДэлгэц 15 градус-аар налуухөдөлнөТрипод* хөл хэрэглэхболомжтой* Трипод хөл багцанд дагалдаж ирэхгүй болно.

Програм хангамжийн боломж

Гэмтлийг илрүүлж тэмдэглэнэ

Хиймэл оюун ухаан сэжигтэй гэмтлийн байршлыг тодорхойлж, хүрээгээр тэмдэглэнэ. Эмч “Opinion marking” хэрэгслээр ацетоцагаан гэмтэл, мозайк, пунктаци, хэвийн бус судас зэргийг тэмдэглэж болно.

Хэрэглэгчийн гарын авлага
Програмын дэлгэц: сэжигтэй гэмтлийг хүрээгээр тэмдэглэсэн, баруун талд тэмдэглэгээний хэрэгсэл

Програм хангамж

Төхөөрөмжийг ашиглахад интернет холболт зайлшгүй шаардлагатай бөгөөд суурин интернет байхгүй тохиолдолд гар утсан дээрээсээ интернет цацан ашиглаж болно. Цервирэй ХО төхөөрөмжийг асаамагц үндсэн програм ачаалах бөгөөд нэвтрэх нэр, нууц үгээ оруулснаар ашиглахад бэлэн болно. Мэдрэгчтэй дэлгэцтэй, бүх үйлдлийг дүрсээр илэрхийлсэн тул ашиглахад болон сурахад маш хялбар.

Автомат ба гар тохируулгаАвтомат зургийн цомогхадгалалтНогоон өнгийн фильтрДүгнэлтийн дэлгэц

AIDOT-ийн хамтрагч эмнэлгүүд

Cerviray AI-г Солонгос, Индонез, Мексик зэрэг орны тэргүүлэх эмнэлгүүдтэй хамтран хөгжүүлж, туршсан.

  • Seoul National University Hospital
  • Korea University Anam Hospital
  • Hanyang University Medical Center
  • Jeju National University Hospital
  • Instituto Nacional de Perinatología
  • RSIA Bunda Jakarta
  • Hospital Angeles
  • RS Cipto Mangunkusumo
  • RSMD

Төхөөрөмжийг өөрийн эмнэлэгт 1 өдөр туршиж үзээрэй

Манай компанийн зүгээс AIDOT хиймэл оюуны төхөөрөмжийг өөрийн ажлын байран дээрээ 1 өдөр тест хийн ашиглаж үзэх боломжийг санал болгож байна.

Тест хийх цаг авах