Хиймэл оюун ухаанд суурилсан технологийн инноваци
Цервирэй ХО
Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх, хиймэл оюун ухаанд суурилсан утасгүй дүрс оношлогооны төхөөрөмж.
- MFDS Korea III зэрэглэлийн эмнэлгийн хэрэгсэлээр батлагдсан
- MOTIE Korea БНСУ-ын ХАҮЭХЯ-ны “Инновацийн бүтээгдэхүүн”
- Умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн утасгүй төхөөрөмж
- Эмэгтэйчүүдийн хорт хавдрын онош датагийн гүнзгийрүүлсэн судалгаа
- ОУ-ын умайн хүзүүний эмгэг судлал ба кольпоскопийн холбооны “Swede Score” үнэлгээнд суурилсан хиймэл оюун ухаан
5минут
Хиймэл оюун ухааны урьдчилсан дүгнэлт
24цаг
Зайнаас эмчийн эцсийн дүгнэлт
94.4%
AI серверийн нарийвчлал (AUC)
98%
Мэдрэг байдал
91%
Өвөрмөц байдал
Уламжлалт шинжилгээнээс давуу тал
01 Түргэн үр дүн
Үр дүн үзлэгийн газар дээрээ гарч, оношлох хугацааг богиносгож, эмчийн шийдвэрийг хурдасгана.
02 Зардал бага
Нэмэлт лабораторийн дэд бүтэц шаардахгүй тул нэвтрүүлэх, ашиглах зардал бага.
03 Стандартчилсан дүгнэлт
Хиймэл оюун ухааны шинжилгээ уншигчаас хамаарах зөрүүг багасгаж, илүү бодитой, тогтвортой үр дүн өгнө.
1 / 14Хиймэл оюунд суурилсан дүрс оношлогоо
Цервирэй ХО
Цервирэй ХО систем нь хиймэл оюун ухаанд суурилсан умайн хүзүүний хорт хавдрыг илрүүлэх систем бөгөөд VIA (Цууны хүчлийн сорил тавьж, харж оношлох) аргаар эмнэлгийн мэргэжилтнүүд мэдээллийг нарийвчлалтай дүгнэх боломжийг олгоно.
Умайн хүзүүний эмгэг судлалд туршлагажаагүй эмнэлгийн мэргэжилтнүүд Цервирэй ХО төхөөрөмжөөр умайн хүзүүний урьдал эмгэг, түүний үе шат, хорт хавдрыг илрүүлэх боломжтой болно.
Төхөөрөмж
- Төхөөрөмж ажиллахад WIFI интернет холбогдсон байх
- Үзлэг шинжилгээ хийхэд зориулсан нэмэлт гэрэлтүүлэг суулгаж өгсөн
- Төхөөрөмж үйлчлүүлэгчийн биед хүрэхгүй зайнаас ажиллана
- Төхөөрөмжинд тусгай ариутгал, халдваргүйжүүлэлт хийх шаардлага байхгүй
- ОУ-ын Swede Score үнэлгээний дагуу умайн хүзүү эрүүл, урьдал эмгэг хөнгөн зэрэг, хүнд зэрэг, хавдар гэж ангилсан урьдчилсан дүгнэлтийг 5 минут дотор гаргаж өгнө
- Хиймэл оюун ухааны урьдчилсан дүгнэлтийг үзлэгийн үед ба алслагдсан газраас унших боломжтой
Хиймэл оюун ухаан
- Хиймэл оюун ухааны “гүнзгий судалгаа” технологитой
- Тусгай аппликэйшнээр холбогдож зөвлөх эмчээс оношийн баталгаажилт, дүгнэлт хийлгэж, оношлогоо ба эмчилгээний зөвлөгөө авах боломжтой
- Үйлчлүүлэгч ба онош баталгаажуулж байгаа эмч мэргэжилтэн хоёр биечлэн уулзах шаардлагагүй ажиллах боломжтой
Аюулгүй байдал ба тогтвортой үйл ажиллагаа
AIDOT доорх үйлчилгээг 24 цаг, 365 хоног үзүүлнэ: хяналтын үйлчилгээ, системийн алдааг удирдах үйлчилгээ.
Телемедицин
Цервирэй ХО төхөөрөмж нь умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэгт хамрагдаж байгаа үйлчлүүлэгч ба үзлэгээ хийж байгаа эмнэлгийн мэргэжилтэн хоёр биечлэн уулзах шаардлагагүй үзлэг хийх боломжийг олгоно.
Цервирэй ХО төхөөрөмжийн бүтэц
Програм хангамжийн боломж
Гэмтлийг илрүүлж тэмдэглэнэ
Хиймэл оюун ухаан сэжигтэй гэмтлийн байршлыг тодорхойлж, хүрээгээр тэмдэглэнэ. Эмч “Opinion marking” хэрэгслээр ацетоцагаан гэмтэл, мозайк, пунктаци, хэвийн бус судас зэргийг тэмдэглэж болно.
Хэрэглэгчийн гарын авлага
Програм хангамж
Төхөөрөмжийг ашиглахад интернет холболт зайлшгүй шаардлагатай бөгөөд суурин интернет байхгүй тохиолдолд гар утсан дээрээсээ интернет цацан ашиглаж болно. Цервирэй ХО төхөөрөмжийг асаамагц үндсэн програм ачаалах бөгөөд нэвтрэх нэр, нууц үгээ оруулснаар ашиглахад бэлэн болно. Мэдрэгчтэй дэлгэцтэй, бүх үйлдлийг дүрсээр илэрхийлсэн тул ашиглахад болон сурахад маш хялбар.
AIDOT-ийн хамтрагч эмнэлгүүд
Cerviray AI-г Солонгос, Индонез, Мексик зэрэг орны тэргүүлэх эмнэлгүүдтэй хамтран хөгжүүлж, туршсан.
Төхөөрөмжийг өөрийн эмнэлэгт 1 өдөр туршиж үзээрэй
Манай компанийн зүгээс AIDOT хиймэл оюуны төхөөрөмжийг өөрийн ажлын байран дээрээ 1 өдөр тест хийн ашиглаж үзэх боломжийг санал болгож байна.















