
AIDOT компани Хятадын эмнэлгийн хэрэгслийн томоохон нийлүүлэгч Guorun International Medical Group-тэй (Гуожүн олон улсын эмнэлгийн групп) Цервирэй ХО-г онцгой эрхтэйгээр нийлүүлэх гэрээ байгууллаа. Гуожүн групп хэд хэдэн бүтээгдэхүүнтэй харьцуулан, Цервирэй ХО-ийн оношлогооны нарийвчлал болон эмнэлзүйн өгөгдлийг шалгасны дараа сонгожээ.
Хоёр тал эхлээд Хайнань аралд байрлах Боао Лэчэн олон улсын эмнэлгийн аялал жуулчлалын туршилтын бүсэд Цервирэй ХО-г бүртгүүлнэ. Энэ бүс гадаадын эмнэлгийн хэрэгслийг Хятадад зөвшөөрөл авахаас өмнө эмнэлзүйд хэрэглэх боломж олгодог бөгөөд 600 гаруй бүтээгдэхүүн тэнд анх хэрэглэгджээ.
AIDOT 11-р сарын 20-нд болох «Боао Лэчэн олон улсын шинэлэг эм, эмнэлгийн хэрэгслийн экспо»-д урилгаар оролцож, Хятадад нэвтрэх стратегиа танилцуулна. Экспод 1,500 орчим хүн оролцоно. Компани цаашид Хятадын эх газар, дараа нь Зүүн өмнөд Азид өргөжихөөр төлөвлөж байна.
Эх сурвалж: aidot.ai, Hankyung TV (2026.09.23, 2026.10.12)
