Доорхи зурагнууд бүхий тайлбарыг анхааралтай уншин дэс дарааллын дагуу хийж гүйцэтгэнэ үү!
Буруу хийсэн тохиолдолд төхөөрмжийн програм эвдрэх улмаар ажиллагаагүй болох эрсдэлтэй.
—————————————————————————————————————————————————————————————————————————–
Cerviray төхөөрөмжийн Update файл ТАТАХ
CervirayExpert програмын Update файл ТАТАХ
—————————————————————————————————————————————————————————————————————————-
Дээрх линкүүдээс Cerviray төхөөрөмж болон CervirayExpert програмын UPDATE хийх файлуудыг компьютер дээрээ татаж авна.

Төхөөрөмж Update хийхийн тулд дээрх зурган дээр байгаа MicroSD карт уншуулагч эсвэл SD карт уншигчтай Нотбууктэй бол SD карт хөрвүүлэгчтэй байх шаардлагатай. Байхгүй бол гар утасны дагалдах хэрэгсэл зардаг лангуун дээрээс худалдан авч болно.

1. Төхөөрөмжийг цэнэглэгчинд шууд залгах ба Update хийх үед байнга залгаастай байна.

2. Төхөөрөмжийг унтраана. Төхөөрөмж унтарсан үед дэлгэцний зүүн доод буланд байдаг led гэрэл бас унтарсан байдаг.


3. Төхөөрөмжийн хажуу талаас MicroSD картыг болгоомжтой гаргаж авна. Гаргахын тулд картан дээр хөнгөхөн дарахад карт цаанаасаа түлхэгдэн гарч ирэх бөгөөд контакт хэсэгт хамаагүй хуруугаараа хүрч болохгүй.

4. MicroSD картыг компьютерт хийсний дараа дээрх зурган дээр байгаа байдлаар гарч ирэх ба орж ирэхгүй байвал карт уншигч ажиллахгүй эсвэл үйлдлийн систем карт уншигчийг танихгүй байна гэсэн үг. Ийм үед компьютераа асааж унтраагаад үзэх эсвэл өөртөө ойрхон байгаа компьютерийн мэдлэгтэй хүнээс зөвлөгөө авна уу!

5. MicroSD картыг нээж үзэхэд дээрх байдалтай харагдана. Эндээс ямар нэгэн файл болон фолдер устгаж болохгүй.

6. version гэсэн нэртэй шинэ хавтас үүсгэнэ. Mouse 2 товчлуур дараад New гэсэн товчлуур дээр дарж Folder гэсэн цэсийг сонгож шинээр хавтас буюу folder үүсгэх ба дараа нь version гэсэн нэртэй болгож өөрчилнө.

7. version гэсэн нэртэй шинэ хавтас дотроо төхөөрөмжийн Update файлаа хуулна. Дээрх зургийг харна уу?

8. Картан дээрээ Update файлаа хуулсаны дараа Eject хийх буюу зохих журмын дагуу картаа салгаад MicroSD картаа төхөөрөмжинд буцаан хийнэ. Картаа хийхдээ хөнгөхөн араас нь дарахад үл ялиг дуу гарч карт үүрэндээ үлдэнэ. Картаа хийхийн өмнө төхөөрөмж унтраалттай байгаа эсэхийг дахин шалгана уу?

9. Төхөөрөмжийг асаана.Төхөөрөмжийг асаахын өмнө цэнэглэгч залгаастай байгаа эсэхийг дахин шалгана уу?

10. Төхөөрөмж асмагц Update хийгдэж эхлэх бөгөөд 100% хүртэл явахыг хүлээнэ. Энэ процесс ойролцоогоор 3-4 мин үргэлжилнэ. Энэ үед төхөөрөмжийг хажуугаар нь унахааргүй найдвартай газар ширээн дээр байршуулж болно.

11. Төхөөрөмж Update хийж дуусаад өөрөө автоматаар асах бөгөөд дээрх зурган дээр байгаа Ver. V1.0.0.13 гэж дэлгэцэн дээр гарч байвал Update амжилттай болсон гэсэн үг.

12. CervirayExpert програмыг Update хийхийн тулд өмнөх хуучин програмыг Uninstall хийх буюу компьютер дээрээсээ арилгаад шинээр татаж авсан файлаараа дахиж суулгана. Update амжилттай болсон үед програмын зүүн дээд буланд CervirayExpert 58 гэж гарч ирсэн байна.
АМЖИЛТ ХҮСЬЕ!
Асуух, тодруулах зүйл байвал CerviNet @ Mongolia групп мессенжерээр эсвэл миний хувь мессенжерээр хандана уу!
